Бокс

2011-10-12 - П.СЭРДАМБА ДЭЛХИЙН ХОШОЙ МЕДАЛЬТАЙ АНХНЫ БОКСЧИН БОЛЛОО

Бакугийн рингэнд Монголын найман тамирчин нударга з ө р ү ү л с н э э с доод таван жингийн тамирчид олимпийн эрхийн төлөөх тулаанд тунан үлдсэн. Гэвч тэдний хоёр нь буюу П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөгчдөө хожиж, Лондоны олимпийн “виз” авчээ. Улмаар эрхээ авсан хоёр тамирчин маань өчигдөр медалийн төлөө хүч үзэхэд Сэрдамба ялалт байгуулж, дэлхийн хос медальтай анхны монгол боксчин болсон юм.

49 кг: Гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба дэлхийн хошой медальтай анхны монгол боксчин болж түүхэнд бичигдлээ. Эхний даваандаа гоц мөргөсөн манай аварга дараа нь Камеруны Т.Эссомбаг 11:...

[Шууд холбоос]

2011-10-10 - БОКСЧИД НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ, ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ ИРЛЭЭ

Rating: 9.0/10 (2 votes cast)

Боксын 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо 16 өдөр үргэлжилж, бямба гаригт өндөрлөв. Тэмцээнд 127 орны 685 ширэн бээлийтэн 10 жинд хүч сорьсноос дөрвөн алт, нэг мөнгөн медальтай Украин улс багийн дүнгээр тэргүүлэв. Нэг хүрэл медальтай Монголын шигшээ баг 13-22-р байрыг бусадтай хуваан эзэлжээ. Монголын баг тамирчдын тухайд хамгийн хүнд хоёр жин болох -91 ба +91 кг-аас бусад найман жинд тамирчдаа илгээсэн бөгөөд нэг хүрэл медаль, хоёр олимпийн эрхтэйгээр ДАШТ-ийг дуусгав.

ДАШТ-д манай боксчид хэрхэн өрсөлдсөний...

[Шууд холбоос]

2011-10-07 - ГАВЬЯАТ ТАМИРЧИН Х.АЛТАНХУЯГ: Луйвардуулаагүй бол олимпоос медаль авах боломж байсан

Монголын боксын түүхийг бичилцсэн “алтан хараацайнууд”-ын нэг, Азийн тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягтай ярилцсанаа толилуулъя.

-Та өөрийнхөө түүх намтрыг, боксын спортоор хэзээнээс хичээллэж эхэлснээ ярина уу?

-Би Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн хүн. Намайг таван настай байхад манайх хотод нүүж ирснээр Усны гудамжинд (Одоогийн Циркийн орчим. “ТЦ”) бага насаа өнгөрөөсөн дөө. Боксоор хичээллэж эхэлсэн тухайд гэвэл 1959 онд улсын оюутан, залуучуудын анхдугаар фестиваль гэж болсон юм. Тухайн үед манай Усны гудамжинд байсан “Соёл” нийгэмлэгийн жижиг ...

[Шууд холбоос]

2011-10-06 - Аажим мандсан од

Rating: 9.7/10 (3 votes cast)

Мэргэжлийн боксын дунд жингийн шилдгүүдийн зүрхэнд шар ус хуруулж, хөгжөөн дэмжигчдээсээ өндөр үнэлэлт авч байсан эр бол Роналд Райт. Тэрбээр 2007 онд Бернард Хопкинст шүүгчийн саналаар ялагдсаныхаа дараа зодооны талбараа орхисон ч хоёр жилийн дараа дэвжээндээ буцан ирж, Америкийн Пол Уильямстай тулалдан ялагдал хүлээсэн билээ. Хэдийгээр энэ залуу бие бялдар, хүч чадлаар хэнээс ч дутахааргүй боловч олон тоглолтод санамсаргүй ялагдалтай учирсан. Роналд 1971 оны арваннэгдүгээр сарын 26-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төржээ. Түүнийг 16 настайд гэр бүлийнх...

[Шууд холбоос]

2011-10-06 - М.Пакьяогийн нударганд өртөх дараачийн хүн хэн бэ

Rating: 10.0/10 (2 votes cast)

Филиппиний боксчин Мэнни Пакьяо мэргэжлийн рингэнд 58 тулаан хийсний 53-ыг (үүнээс 38-д хүнд цохилтоор ялжээ) нь ялалтаар дуусгасан супер амжилтын эзэн. Гэхдээ дээрх үзүүлэлтээс илүү хүссэн жиндээ аваргалж чаддаг авьяас нь түүнийг дэлхий дахинаа алдаршуулж байна. Пакьяо одоогийн байдлаар янз бүрийн холбооны долоон өөр жинд аваргалаад байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын 7-нд Шейн Мослиг ялж, WBOгийн хагас дунд жингийн аваргын бүсийг эзэмших болсон билээ. Түүнд өөр өрсөлдөгч үлдсэн үү, эсвэл зодог тайлах уу? Энэ асуултад хариулах гэж оролдоод ...

[Шууд холбоос]

Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Хуудас: 1 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн