Бокс

2011-10-06 - Аажим мандсан од

Rating: 9.7/10 (3 votes cast)

Мэргэжлийн боксын дунд жингийн шилдгүүдийн зүрхэнд шар ус хуруулж, хөгжөөн дэмжигчдээсээ өндөр үнэлэлт авч байсан эр бол Роналд Райт. Тэрбээр 2007 онд Бернард Хопкинст шүүгчийн саналаар ялагдсаныхаа дараа зодооны талбараа орхисон ч хоёр жилийн дараа дэвжээндээ буцан ирж, Америкийн Пол Уильямстай тулалдан ялагдал хүлээсэн билээ. Хэдийгээр энэ залуу бие бялдар, хүч чадлаар хэнээс ч дутахааргүй боловч олон тоглолтод санамсаргүй ялагдалтай учирсан. Роналд 1971 оны арваннэгдүгээр сарын 26-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо төржээ. Түүнийг 16 настайд гэр бүлийнхэн нь Флорида мужийн Санкт-Петербург хэмээх жижиг хот руу нүүжээ.

Ирээдүйн боксчин шинэ газар ирээд найз нөхдөөсөө холдсон тул тэндхийн спорт зааланд очиж, бокс тоглон цаг өнгөрүүлдэг болов. Ширэн бээлийтэй нөхөрлөхөөс ч өмнө түүнд бокс таалагддаг байлаа. Р.Леонард, П.Уитэкер нарыг шүтэн тэдний зиндаанд хүрэх мөрөөдөлд умбана. Тулааны спортод хүч сорьсон түүний гараа гайхалтай эхэлсэн. 1988, 1989 онд мужийнхаа аваргаар тодорсны зэрэгцээ олон улсын хэд хэдэн тэмцээнд түрүүлжээ. Сонирхогчийн бокст 69 тулаан хийснээс 65-д нь ялсан үзүү лэлттэйгээр мэргэжилд шилж сэн тэр бээр шилдгүүдтэй гар зөрүүлэхээсээ өмнө Ш.Мосли, Оскар Де Ла Ойя нартай “гөвөлцдөг” байж. Энэ үед тэд од болж амжаагүй байсан юм.

Сонир холтой нь мэргэжлийн спортод хүч сорихыг хүссэн шалтгаанаа залуу эр “Алдар нэрд хүрэхийн төлөө энэ алхмыг хийсэн” гэж тайлбарласан. 1990 оны аравдугаар сарын 16-нд Роналд анхны тулаанаа хийжээ. А.Салеронко хэмээх залуутай тулалдахдаа тэрбээр өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар буулгаж авсан байна. Үүнээс хойших тулаануудад ялалт нэг хэсэгтээ л түүний талд байсан агаад улмаар Францын промоутертой гэрээ байгуулан, Европыг зорихоор шийдвэрлэсэн юм.

Боксчид олны танил болохын тулд “Сэм авга”-ыг зорьдог бол Роналд эсрэгээр нь буурал тивийг сонгосон нь хачирхалтай. Түүний аз түшиж, хамтрагч нь ажлаа сайн мэддэг хүн байсан учраас богино хугацаанд супер тулаан хийх гэрээнд гарын үсэг зурж амжив. Өөрөөр хэлбэл, америк эр WBA-гийн аварга Хулио Сезар Васкестай нударга зөрүүлж, өр сөлдөгчөө бүх талаараа илүүрхсэн. Түүний хүнд цохилтот нударгыг даагаагүй Хулио нокаутад тавантаа орсон боловч тоглолтын хувь заяа гайхалтайгаар эргэж, шүүгчид 114-113, 113-110, 115-110-аар WBAгийн аваргад ялалтыг өгчээ.

Ялалтаа луйвардуулсан залуу нэг хэсэг сэтгэлээр унасан хэдий ч амжилтад хүрэх хүсэл нь мохоогүй юм. Үнэхээр ч тэр өрсөлдөгчдөө сөхрүүлж, богино хугацаанд Европт гялалзаж чадсан. 1995 онд Бронко Маккартыг хожиж, WBO-гийн аварга болов. Ингэлээ гээд Роналдын сэтгэл амар сангүй. WBO бусад холбоогоо бод вол нэр хүнд бага учраас дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд аваргын бүсээ олшруулах хэрэгтэй байв. Гэсэн ч тохироо бүрдэхгүй, хүссэн тоглолтоо хийж чадахгүй байсаар тэр 1999 онд л ширүүн өрсөлдөгчтэйгээ тунажээ.

Өрсөлдөгч нь тухайн үед олныг шуугиулж явсан IBF-ийн аварга Фернандо Варгас байв. Арван хоёр үе өрнөсөн тулааны дараа нэг шүүгч тэнцсэн гэсэн шийдвэр гаргасан бол нөгөө хоёр нь Варгаст ялалтыг өгчээ. Харин 2004 онд түүний зорилго биелж, WBC, WBA, IBF-ийн аваргын бүсийг хамтад нь эзэмшиж, домогт Шейн Мослиг буулгаж авсан юм. Уг тулаанд шүүгчдийн саналаар ялсан Роналд найман сарын дараа болсон даагаа нэхэх тоглолтод ч өрсөлдөгчөө дийлсэн.

Мэргэжлийн боксын ертөнцөд орсноос хойш 14 жилийн дараа америк эр сая л амжилтдаа сэтгэл ханагар алхсан нь энэ. Цаашид Ф.Тринидадыг ялж, Ж.Тейлортой хайнцаж, мэргэжлийн боксын рингэнд нийтдээ 57 удаа тулаан хийснээс 51-д нь ялж, нэг тэнцэн, таван удаа ялагдсан байна. Их спортоо орхисны дараа ч өөр салбаруудад хүч сорьж, хэтэвчээ зузаатгасан тэрбээр алдарт хип хопчдын клипт тоглож амжжээ.


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 4 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax