Бокс

2011-10-10 - БОКСЧИД НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ, ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ ИРЛЭЭ

Rating: 9.0/10 (2 votes cast)

Боксын 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо 16 өдөр үргэлжилж, бямба гаригт өндөрлөв. Тэмцээнд 127 орны 685 ширэн бээлийтэн 10 жинд хүч сорьсноос дөрвөн алт, нэг мөнгөн медальтай Украин улс багийн дүнгээр тэргүүлэв. Нэг хүрэл медальтай Монголын шигшээ баг 13-22-р байрыг бусадтай хуваан эзэлжээ. Монголын баг тамирчдын тухайд хамгийн хүнд хоёр жин болох -91 ба +91 кг-аас бусад найман жинд тамирчдаа илгээсэн бөгөөд нэг хүрэл медаль, хоёр олимпийн эрхтэйгээр ДАШТ-ийг дуусгав.

ДАШТ-д манай боксчид хэрхэн өрсөлдсөнийг тоймлов. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай ялсан бөгөөд дараа нь Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулсан. Ийнхүү тэрбээр шөвгийн наймд шалгарч, олимпийн эрхийн болзол хангаад зогсохгүй медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэрбээр дараагийн өрсөлдөгч Кубын тамирчин Йосвани Вейта Сотог нэгдүгээр үед хүнд цохилтоор буулгаж авснаар ДАШТ-ий хос медальтан болсон.

Харин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн 16-д Ираны боксчин Мехди Толутибандпитай тулалдаж, 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай ялснаар ирэх жил Лондонг зорих тамирчдын тоог нэмсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөө Италийн тамирчин Винченцо Мангиакарпетай тоглоод ялагдсан. Манай таван боксчин олимпийн эрхийн босгон дээр тулж ирээд гурав нь ялагдсан. Гэхдээ тэдэнд бага ч гэсэн найдвар үлдээд байлаа. AIBA-гаас энэ жилийн ДАШТ-ий доод найман жингийн эхний 10 байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно хэмээн мэдэгдсэн. Гэхдээ 9, 10-р байрын эздийг яаж тодруулах нь тодорхойгүй байв.

Улмаар тэмцээний үеэр AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шөвгийн 16-д гарч ирээд финалд шалгарсан боксчдод хожигдсон нь тэрхүү эрхийг авна хэмээн заасан юм. Тиймээс өөрийг нь ялсан боксчин цааш явсаар аваргын төлөө тулалдахаар үлдвэл тэрхүү тамирчин олимпод оролцох эрхээ авах байлаа. Гэвч манай гурвыг ялсан тамирчид шигшээд үлдэж чадсангүй.

Боксын ДАШТ-ий дүн:

49 кг:
Алт: Зоу Ши Мин /Хятад/
Мөнгө: Шин Жун-Хун /БНСУ/
Хүрэл: Дэвид Аярапетьян /ОХУ/
Хүрэл: П.Сэрдамба /Монгол/

52 кг:
Алт: Миша Алоян /ОХУ/
Мөнгө: Эндрью Селби /Уейлс/
Хүрэл: Роши Уоррен /АНУ/
Хүрэл: Ясурбек Латипов /Узбекистан/

56 кг:
Алт: Лазаро Алварез /Куба/
Мөнгө: Люк Кэмпбэлл /Англи/
Хүрэл: Анвар Юнусов /Тажикистан/
Хүрэл: Жон Жое Невин /Ирланд/

60 кг:
Алт: Васыл Ломаченко /Украйн/
Мөнгө: Ясньел Толедо /Куба/
Хүрэл: Доменико Валентино /Итали/
Хүрэл: Гани Жайлауов /Казахстан/

64 кг:
Алт: Эвертон Лопез /Бразили/
Мөнгө: Денис Беринчык /Украйн/
Хүрэл: Винченцо Мангиакарпе /Итали/
Хүрэл: Томас Стокер /Англи/

69 кг:
Алт: Тарас Шелестьюк /Украйн/
Мөнгө: Серик Сапиев /Казахстан/
Хүрэл: Кришан Викас /Энэтхэг/
Хүрэл: Егидиус Кавалиаускас /Литва/

75 кг:
Алт: Евген Хытров /Украйн/
Мөнгө: Рьёта Мурата /Япон/
Хүрэл: Богдан Юратони /Румын/
Хүрэл: Эскуива Фалкао /Бразили/

81 кг:
Алт: Хулио ла Круз /Куба/
Мөнгө: Адилбек Ниязымбетов /Казахстан/
Хүрэл: Игор Мехонцев /ОХУ/
Хүрэл: Эльшод Расулов /Узбекистан/

-91 кг:
Алт: Олександр Юсык /Украйн/
Мөнгө: Темур Маммадов /Азербайжан/
Хүрэл: Сиархей Карней /Беларусь/
Хүрэл: Ван Шуаньшуань /Хятад/

+91 кг:
Алт: Магомедрасул Межидов /Азербайжан/
Мөнгө: Антони Жошуа /Англи/
Хүрэл: Иван Дычко /Казахстан/
Хүрэл: Эрик Бфейфер /Герман/


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax