Бокс

2011-10-05 - П.Сэрдамба Дэлхийн аваргын хос медальтай анхны боксчин

Rating: 9.8/10 (4 votes cast)

Өчигдөр олимпийн эрхээ халаасалсан МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Пүрэвдоржийн Сэрдамба медалийн төлөө Кубын тамирчин Ёсбани Вейтиатай хүч үзэн тоглолтын эхний үед хүнд цохилтонд оруулснаар хагас шигшээд шалгарлаа. Ёсбани Вейтиа одоо 19 настай бөгөөд Кубын боксын ирээдүй гэгдэж байгаа нэгэн билээ.

Манай Хөдөлмөрийн баатар медалийн өнгөө хувиргах тулааныг 10 сарын 7-ны өдөр БНСУ-ын Шин Жон Хутай хийнэ. Энэхүү боксчинтой П.Сэрдамба өнгөрсөн Инчонд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний даваанд таарч ялагдаж байсан билээ. Шин Жон Ху өнгөрсөн дэлхийн аваргын хагас шигшээд Оросын Дэвид Айрапитянд ялагдаж хүрэл медаль хүртэж байсан эр. Харин хагас шигшээн нөгөө хосд дэлхийн энэ жингийн шилдгүүд болох ОХУ-ын Дэвид Айрапитян, Хятадын олимпийн аварга Зоу Шимин нар учраа таарчээ.


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 10 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax