Бокс

2011-10-05 - Бүх цол ах дүү Кличкогийнх боллоо

Rating: 9.8/10 (4 votes cast)

Удтал дуншсан тулаан болж боксын ертөнцийг амраалаа. Мэргэжлийн боксын хүнд жингийн Дэлхийн боксын холбооны аварга цолыг эзэмшигч Дэвид Хэй удтал зугтаасны эцэст бямбаас ням гаригт шилжих шөнө Владимир Кличкотой тулалдлаа. Тэрбээр тоглолтын өмнө мөн л хэл ам татлаад амжсан. Түүний үзэж байгаагаар украин эртэй хийх тулааныг шүүхээр товлогдсон Хенаро Родригесийг солих ёстой гэнэ. Америк шүүгч ах дүү Кличкогийн оролцсон дөрвөн тоглолтыг шүүхдээ бүгдэд нь тэдний талд шийдвэр гаргаж байсан ажээ. Мэдээж энэхүү утгагүй мэдэгдлийг WBA хүлээж аваагүй. Ингээд түүний бултах сүүлчийн боломж үгүй болсон. Тулаан эхлэхэд Дэвид илт зугтаж тоглолоо.

Хол очоод баахан савсганах юм. Шүүгчдэд идэвх харуулах гэхдээ хэд хэд довтлох аядсан ч Владимир Кличкогийн урт гарны шуунаас цааш хэтэрсэнгүй. Украин залуу ч гэсэн тааруу тулалдсан. Учир нь өрсөлдөгч нь 12 раундын турш зугтаасан тул тэрбээр дархан цохилтуудаа гүйцэтгэх нэг ч боломжийг гаргаж чадаагүй. Гэхдээ хоосонгүй. Гэнэтийн цохилтоор оноо авах гэсэн Хэйг сөрж довтлон нэжгээд удаа даацтай нударгалсан. Гэвч түүнийг нокаут эсвэл нокдаунд оруулж чадсангүй. Тэрбээр бүтэн жилийн турш дургүйг нь хүргэсэн британи эрийг нам цохиж унаган нокаутаар 20 дахь ялалтаа авахыг маш их хүсч байжээ. Гэвч 12 раундын турш үзэлцсээр шүүгчийн илт давуу оноогоор /118-108, 117- 109, 116-110/ яллаа.

Ингэснээр Владимир IBF, WBO-гийн дэлхийн аварга цолоо WBAгийнхтэй нэгтгэлээ. Ах Виталий нь WBC-гийн бүсийг эзэмшдэг тул эл өдрөөс хойш мэргэжлийн боксын бүх цол Кличкогийн гэр бүлд харьяалагдах болов. Хэй болохоор ялагдлынхаа шалтгааныг хөлийн гэмтлээс үүдэлтэй хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр энэ тулаан болохоос гурван долоо хоногийн өмнө баруун хөлнийхөө эрхий хурууг хугалснаас үү дэн бүрэн хүчээрээ тоглож ча даагүй гэнэ. Тэгэхдээ дадсан зангаа орхиогүй байна. “Хэрэв би гэмтээгүй байсан бол Кличконуудын ноёрхлыг зогсоох байсан юм” хэмээн том дуугарчээ. Гэсэн ч гэлээ тамирчин хүний ёс зүй гаргаж, ялагдлынхаа дараа өрсөлдөгчтэйгөө гар барьжээ.

Дашрамд дуулгахад Владимирийн дэлхийн аваргын бүснүүдийн нэгийг Марина Суркис хэмээх украин бүсгүй аван рингэн дээр гарч ирсэн. Гэтэл тэр хүүхэн дүү Клчикогийн шинэ найз нь гэнэ. Марина нь Украины хөлбөмбөгийн домогт клуб Киевийн “Динамо”-гийн эзэн Игорь Суркисийн охин ажээ. Кличко-Хэйн тулаан уг нь 2009 оны зургадугаар сард болох ёстой байсан авч братин боксчин гэмтсэн гэсэн шалтгаанаар сүүлчийн мөчид тоглолтыг цуцалсан. Гэхдээ тухайн үед тэрбээр дэлхийн аваргын цолыг хүртээгүй байсан юм. Тэр өдрөөс хойш Хэй украин залуус руу дайрах замаар нэр төр олох, PR хийх аянаа эхэлжээ.

Нэг удаа Кличконуудын толгойг таслаад барьж буй өөрийн зургийг олон нийтэд тарааж бүдүүлэг авирласан. Энэ нь түүний этгээд авирын оргил үйлдэл байсан бол украин ах дүүс үүнд маш их хилэгнэж, Дэвидийг ялах нь тэр төрийн хэрэг хэмээн үзэн түүнтэй тулалдахын тулд байдаг хүчээ зарцуулж, баахан буултыг хийсэн юм. Ийм зүтгэлийн үр дүнд ах Виталий нь түүнтэй тулалдахаар болсон. Гэтэл Хэй дахиад л тохирооноосоо буцчихав. Түүний хэлсэн шалтаг нь тэгш бус гэрээ байлаа. Үнэн хэрэгтээ энэ тоглолтоос хамаагүй их мөнгө олох байсан авч Дэвид PR-ддаг зандаа хөтлөгдөн бултаад алга болсон юм. Гэвч ингэснээрээ алдаагүй. Аварга биетэй ч удаан хөдөлгөөнтэй Николай Валуевыг бэлтгэл муутай байх үед нь оноогоор ялан WBA-гийн аварга цолыг хүртсэн юм. Үүний дараагаар Кличкогийн гэр бүл түүнийг дахин хэд хэдэн удаа дуэльд дуудсан.

Ялангуяа Виталий түүнийг нам цохихыг маш их хүсч байлаа. Гэвч татгалзсан хариу авчээ. Харин Владимир энэ оны гуравдугаар сард түүнээс нааштай хариу авсан байна. Хэйн тооцоолсноор дүү Кличко нь ур чадвар болоод хурдаар тааруу тул түүнийг хожих боломжтой гэж үзжээ. Тиймээс тулааныг Кличкогийн хоёр дахь эх орон болсон Германд хийхийг омог бардам зөвшөөрсөн гэдэг. Тэдний тэмцэл долдугаар сарын 2-нд хөлбөмбөгийн “Гамбург” клубийн “Имтекс Арена” хэмээх 50 мянган хүний суудалтай задгай цэнгэлдэхэд болоход боксын том мэргэжилтнүүд энэ тоглолтыг “Сүүлийн 10 жилд хамгийн их хүлээлт үүсгэсэн тулаан” хэмээн нэрлэлээ. Учир нь шинэ зуун гарсанаас хойш хүнд жингийн боксчид цол нэгтгэх тулааныг бараг хийгээгүй юм. Ийм төрлийн тоглолт цорын ганц удаа 2008 онд зохион байгуулагдахад Владимир Кличко Оросын Султан Ибрагимовыг техникийн нокаутаар ялан WBO-гийн дэлхийн аварга цолыг хүртсэн билээ

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax