Бокс

2011-10-05 - М.Тайсон “Алдрын танхим”-ын гишүүн болов

Rating: 8.0/10 (5 votes cast)

Алдарт боксчин Майк Тайсон, Константин Цю нар Олон улсын боксын Алдрын танхимын гишүүн боллоо.

Мэргэжлийн боксын дэвжээнд олонтаа ялалт байгуулж, хүнд жингийн дэлхийн аваргаар тодорч байсан амжилтаараа төмөр Тайсон, 1991 онд сонирхогчийн боксын дэлхийн аварга цол хүртэж, 1995 онд IBF, 2000 онд WBC, 2001 онд WBA-гийн аваргын бүс эзэмшсэн үзүүлэлтээр Цю нэрээ мөнхөлсөн юм.

Мөн “Роки” цуврал кинонд тоглосон нэрт жүжигчин Сильвестр Сталлоне, шүүгч Жо Кортес, дасгалжуулагч Игнасио Беристайн нар “Алдрын танхим”-д багтсан байна. Бокс дагнан бичигч АНУын сэтгүүлчид, Олон улсын боксын статистикийн байгууллага хамтран ийм шийдвэр гаргажээ.


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax