Бокс

2011-10-05 - Монгол тамирчны тоглолтыг дэлхий нийтээр цацлаа

Rating: 7.7/10 (7 votes cast)

Спортын ESPN телевизээр монгол боксчны тоглолт дэлхий нийтээр цацагдах гэж байгааг арав гаруй хоногийн өмнөөс барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэлж эхэлсэн. Уг тоглолт уржигдар болж өндөрлөлөө. “Монголын дорго” хочит Б.Баянмөнх Колумбын боксчин Брейдис Прескоттой тулалдсан тоглолтыг тус телевизийн хоёрдугаар сувгаар америкчууд, гуравдугаар сувгийн цахим хувилбараар дэлхий нийтээр хүлээн авч үзсэн байна. Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах 2004 оны тэмцээний хагас шигшээд үлдэж, чадварлаг тамирчин болохоо харуулж байсан Б.Баянмөнх энэ удаа мэргэжлийн боксын рингэнд хүч сорьж, 99-91 оноогоор ялагдсан байна.


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax