Бокс

2011-10-05 - Монгол тамирчны тоглолтыг дэлхий нийтээр цацлаа

Rating: 7.7/10 (7 votes cast)

Спортын ESPN телевизээр монгол боксчны тоглолт дэлхий нийтээр цацагдах гэж байгааг арав гаруй хоногийн өмнөөс барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэлж эхэлсэн. Уг тоглолт уржигдар болж өндөрлөлөө. “Монголын дорго” хочит Б.Баянмөнх Колумбын боксчин Брейдис Прескоттой тулалдсан тоглолтыг тус телевизийн хоёрдугаар сувгаар америкчууд, гуравдугаар сувгийн цахим хувилбараар дэлхий нийтээр хүлээн авч үзсэн байна. Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах 2004 оны тэмцээний хагас шигшээд үлдэж, чадварлаг тамирчин болохоо харуулж байсан Б.Баянмөнх энэ удаа...

[Шууд холбоос]

2011-10-05 - М.Тайсон “Алдрын танхим”-ын гишүүн болов

Rating: 8.0/10 (5 votes cast)

Алдарт боксчин Майк Тайсон, Константин Цю нар Олон улсын боксын Алдрын танхимын гишүүн боллоо.

Мэргэжлийн боксын дэвжээнд олонтаа ялалт байгуулж, хүнд жингийн дэлхийн аваргаар тодорч байсан амжилтаараа төмөр Тайсон, 1991 онд сонирхогчийн боксын дэлхийн аварга цол хүртэж, 1995 онд IBF, 2000 онд WBC, 2001 онд WBA-гийн аваргын бүс эзэмшсэн үзүүлэлтээр Цю нэрээ мөнхөлсөн юм.

Мөн “Роки” цуврал кинонд тоглосон нэрт жүжигчин Сильвестр Сталлоне, шүүгч Жо Кортес, дасгалжуулагч Игнасио Беристайн нар “Алдрын танхим”-д багтсан байна. Бокс дагнан бичигч АНУын сэтгүүлчид, ...

[Шууд холбоос]

2011-10-05 - Бүх цол ах дүү Кличкогийнх боллоо

Rating: 9.8/10 (4 votes cast)

Удтал дуншсан тулаан болж боксын ертөнцийг амраалаа. Мэргэжлийн боксын хүнд жингийн Дэлхийн боксын холбооны аварга цолыг эзэмшигч Дэвид Хэй удтал зугтаасны эцэст бямбаас ням гаригт шилжих шөнө Владимир Кличкотой тулалдлаа. Тэрбээр тоглолтын өмнө мөн л хэл ам татлаад амжсан. Түүний үзэж байгаагаар украин эртэй хийх тулааныг шүүхээр товлогдсон Хенаро Родригесийг солих ёстой гэнэ. Америк шүүгч ах дүү Кличкогийн оролцсон дөрвөн тоглолтыг шүүхдээ бүгдэд нь тэдний талд шийдвэр гаргаж байсан ажээ. Мэдээж энэхүү утгагүй мэдэгдлийг WBA хүлээж аваагүй. Ингээд түүний ...

[Шууд холбоос]

2011-10-05 - “Хэрэв Хэй хүсвэл Виталитай тулалдаж болно”

Rating: 10.0/10 (3 votes cast)

“Хэрэв Хэй  хүсвэл Виталитай тулалдаж болно” энэ үгийг Витали Кличкогийн менежер Бернд Бөньте  хэлжээ. Дэвид Хэй  энэ оны долдугаар сарын 2-нд Хамбург хотод   Владимар Кличкод оноогоор ялагдсаны дараа түүний ах Виталитай хариу тоглолт хийхийг хүсэж байсан юм. Витали  Кличко тухайн үед энэ саналыг хүлээж аваагүй юм. Гэхдээ одоо  түүний менежерийн хэлснээр бүх зүйл нээлттэй гэнэ. Одоогоор хоёр талаас ямар ч яриа хийгдээгүй гэжээ. Витали Кличко  есдүгээр сарын 10 нд Польшийн Томаш Адамектай хийх тоглолтондоо бэлтгэж байгаа юм. Виталигийн дасгалжуулагч Фриц З...

[Шууд холбоос]

2011-10-05 - П.Сэрдамба Дэлхийн аваргын хос медальтай анхны боксчин

Rating: 9.8/10 (4 votes cast)

Өчигдөр олимпийн эрхээ халаасалсан МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Пүрэвдоржийн Сэрдамба медалийн төлөө Кубын тамирчин Ёсбани Вейтиатай хүч үзэн тоглолтын эхний үед хүнд цохилтонд оруулснаар хагас шигшээд шалгарлаа. Ёсбани Вейтиа одоо 19 настай бөгөөд Кубын боксын ирээдүй гэгдэж байгаа нэгэн билээ.

Манай Хөдөлмөрийн баатар медалийн өнгөө хувиргах тулааныг 10 сарын 7-ны өдөр БНСУ-ын Шин Жон Хутай хийнэ. Энэхүү боксчинтой П.Сэрдамба өнгөрсөн Инчонд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний даваанд таарч ялагдаж байсан б...

[Шууд холбоос]

Миний тухай
Боксийн тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд

Хуудас: 2 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн